Франц улсын шоронд эхнэрээ хүчирхийлсэн хэргээр хоригдож буй иргэн Г.Ган-Очир өнөөдөр утсаар шууд холбогдож мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Г.Ган-Очирын талаар "Энэ хүн гэртээ байгаа хүмүүсийг гаднаас нь шатаах гэж завдаад оргон зайлсан хүн шүү дээ. Энэ бол бусдыг гэр бүлээр нь санаатай алахыг завдсан үйлдэл. Ирж шалгагдах ёстой. Өөр олон үйлдэл бий.
Европын улс руу орохдоо хил зөрчиж орсон. Мөн Монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож, хүчирхийлэл үйлдсэн хэргээр Франц улс хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн мэдээлэл байгаа. Бидний зүгээс Монголд үйлдсэн гэмт хэргийг шалгах ёстой тул энэ хүнийг шилжүүлж өгөөрэй гэдэг бичгээ өгсөн байгаа.
Ер нь энэ хүн газар гишгэж, гал үлээхээс бусад нь худлаа" гэлээ.