Ард түмнээ хайрлая нам нэрээ солиулахаар Улсын Дээд шүүхэд ханджээ. Тодруулбал, Ард түмнээ хайрлая нам /АТХН/-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны тавлдугаар сарын 30-ны өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь "Ард түмнээ хайрлая намын хоёрдугаар Их чуулганаар намын оноосон нэрээ Ард түмний хүч нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх" агуулгатай байгаа аж. Ташрамд дурьдахад, өмнө эл намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ажиллаж байсан бөгөөд одоогийн даргаар түүний эхнэр Л.Аззаяа ажилладаг байна.