БЗС-ын албаны дарга асан О.Сийлэгмаа АТГ-ын гадаа мэдээлэл өглөө.
Тэрээр “Боловсролын зээлийн санд олон асуудал байсныг та бүхэн өнгөрсөн хугацаанд хангалттай мэдсэн. Би 2021 оны 11-тр сард Гадаад зээл, тусламжийн хэлтэст ажиллаж эхэлсэн. Би ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу ажилласан. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах нь миний үүрэг байв. 2022 оны 9-р сар хүртэл ажиллахдаа гадаад зээл, тусламжийн үйл ажиллагаа ихээхэн доголдсон талаар дээд удирдлагадаа мэдээлсэн. Төрийн нарийн бичгийн дарга, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн дарга, сайд, ЗГХЭГ-ын даргад хүртэл тус тус мэдэгдсэн.
Хуулийн дагуу ажиллахад надад дэмжлэг үзүүлээч гэж хандсан ч эцэст нь асуудал газар авсан. Би чинээлэг, эрх мэдэлд ойр хүмүүсийн асуудлыг хөндсөн. 2010 оноос хойш нийт 421 суралцагч дэлхийн шилдэг 100 их сургуульд БЗС-гийн зээлээр сурсан. Тэдний 93 хувь нь зөрчилтэй байсан" гэв.