УИХ-ын гишүүн Н.Ганибал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Хотын дарга Д.Сумъяабазар Үндсэн хууль зөрчин бүтэн ордоор нь нүүрс хулгайлж байгаа нүүрсний хамгийн том хулгайч" гэх агуулгатай зүйл ярих болсон.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д. Сумъяабазар УИХ-ын гишүүн Н.Ганибалыг хуулийн байгууллагад өгч буйгаа албан ёсоор зарлав.
Мөн "Өнгөрсөн хугацаанд нүүрсний орд хувьдаа авах бус харин ч УУХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа "Нүүрсний хулгай"-тай тэмцэж, хулгай хийх тогтолцоог үгүй хийхийн төлөө опон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах нээлттэй санаачилга дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллаж ирсэн" гэж өөрийгөө өмгөөлөв.