Тавдугаар сарын 27-н авто машингүй өдөр болно
Жил бүр амралтын нэг өдрийг автомашингүй болгодог уламжлалтай. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотод тавдугаар сарын 27-н автомашингүй өдөр болно.
Тодруулбал, тавдугаар сарын 27-ны Бямба гарагийг автомашингүй өдөр болгон "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/302 дугаар захирамж гарчээ.
Автомашингүй өдрөөр нийслэлийн төв замаар буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоодог бөгөөд нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт ордог билээ.