“Нохой, муур гэр хорооллын хүүхдүүдийг айлгаж, түгшээдэг” гэв үү?
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Монгол Улсад анх удаа гэрийн тэжээвэр амьтны хуулийн төсөл санаачилж, орж ирж байгаад талархаж байна. Нохой, муурны ялгадсаар өчнөөн мянган төрлийн өвчин үүсч байна. Гэр хороололд байдаг айлын хүүхдүүдийг айлгадаг, түгшүүртэй байлгадаг. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар маш олон санхүү хөрөнгийн асуудал, хүний нөөц шаардагдана. Энэ дээр одоо яах вэ” гэв.Хуульч, өмгөөлөгч н.Ариунзаяа “Төрийн байгууллагаас 20 орчим сая төгрөг гарна. Төсөвт бол дарамт учруулахгүй гэж харж байна” гэв.Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Одоо ажиллаж байгаа төр ачааллыг үүрэхгүй. Алж устгах ажлаа төр хийж байгаа. Цаашдаа 10 жилийн дараа нохой муурыг алж устгах шаардлагагүй болно. Бид урьдчилан сэргийлэх ажлыг нь хийнэ. Үүнийг төрийн бус байгууллага, хувийн байгууллагууд хийнэ. Зардал цаашаа нэмэгдэхгүй гэдэг тооцоолол байгаа” гэсэн юм.