“МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГУРВАН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


“МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГУРВАН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалт, “Төрийн өмчийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ын 2, 3 дугаар зүйлийг үндэслэн “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гурван гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
1. Эдийн засаг, Санхүү, Маркетинг, Бизнесийн удирдлага, Эрх зүйч, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх; /Нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулах/*
2. Сүүлийн 5 жилд “МИАТ” ТӨХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй /энэ шаардлага одоо ажиллаж буй ТУЗ-ийн Хараат бус гишүүдэд хамаарахгүй/*, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;
3. Компанитай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдэгч, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
4. Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх;
5. Компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх; /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10 хувиас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/
6. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх, нэр олгохуйц хувьцааны багц эзэмшдэггүй байх;
7. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх;
8. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;
9. Компанийн засаглалын үйл ажиллагаанд төлөөлөл хэрэгжүүлэн ажиллаж байсан дадлага, туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно.
Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:
1. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн;
2. Төрийн албан хаагч буюу тухайн салбарын төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Өөрийг нь сайн мэдэх, олонд танигдсан 2 хүний гаргасан ажил байдлын тодорхойлолт;
3. Анкет; /ТАХ-ийн анкет/
4. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээ;
5. Иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн/
6. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
7. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ баталсан нотолгоо;
8. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
Сонгон шалгаруулалтын материалыг хүлээж авах хаяг:
Улаанбаатар хот, Буянт-Ухаа, “МИАТ”ТӨХК-ийн Төв байр, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Даваадорж Утас:7004-9958
Материал хүлээн авах хугацаа:
2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүлээж авна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24