Тархинд нь цус харвасан боксын тамирчин 26 хоног ухаангүй байна
Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Кёнгидо мужийн Гапёнгүн хотод Монгол, Солонгосын тоглогчдын дунд мэргэжлийн боксын тэмцээн болсон.Тэмцээний үеэр, монгол тамирчныг өрсөлдөгч нь хүнд цохилтоор унагаасны улмаас тархинд нь цус харвалт өгсөн байдаг. Улмаар биеийн байдал нь хүнд, ухаан орохгүй сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл 26 хоног ухаангүй, хэвтэн эмчлүүлж буй тоглогч Ж-ын мэдрэлийн эрхтнүүд нь хөдөлж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.