Э.Одбаяр нарт холбогдох хэрэгт Давж заалдах шүүхийн магадлалыг хэвээр үлдээв
Улсын Дээд Шүүх(УДШ)-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг Хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн нэг дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй гэж үзэн дээрх шийдвэрийг гаргаснаар Давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэв.