Ховд аймгийн Мөст сумын “Улаан толгой” багийн Засаг дарга, хүн хутгалсан хэрэг гарчээ. Хутгалуулсан гэх иргэн Б-гийн биеийн байдал тааруу, яаралтай хагалгаанд орсон талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ.
Хэргийн талаар тодруулбал, багийн хурлын үеэр иргэн Б нь засаг дарга Б-ээс тухайн суманд хийгдсэн хоёр жорлонг ямар төсвөөр хийгдсэн талаар асууснаас үүдэн маргаан болж, тус хэрэг гарчээ.