Замын-Үүдийн боомтоор алт байж болзошгүй металл гаргахыг завджээ
Гуравдугаар сарын 29-ны өдөр Замын-Үүдийн боомтоор алт байж болзошгүй металл гаргахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал: Замын-Үүд боомтын автозамын шалган нэвтрүүлэх “Зорчигчийн гарах чиглэлд” 03-р сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн болох “Т” болон “Б” нь 3 ширхэг нийт 2 кг 242 грамм Алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан уг үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна.